Өнөөдөр болох үйл явдлын тойм

“Чингис Хаан” зочид буудалд
09:00 цагт “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” IX хурал эхэлнэ. Утас 264786
а
МҮОХ-ны хурлын танхимд
09:30 цагт "Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд" сэдэвт ЮНЕСКО-ийн төслийн хүрээнд хийгдэх сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.
х
Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд
10:00 цагт "Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэлэлцүүлэг болно. Утас: 99117063, 96501051
а
МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд
10:00 цагт 2014 оны Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулж байна. Утас: НҮБХХ-99135393, 99082465
х
ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд
10:00 цагт Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны анхдугаар хурал болно. Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөгжлийн хэтийн төлөв, Мал эмнэлгийн салбар, Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хорио цээр зэрэг салбарын асуудлаар. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх Төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
х
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Үндэсний мэдээллийн төвд ТВ-9 телевиз Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран Сагсан бөмбөгийн ДАШТ-нийг 2 дахь жилдээ Монгол орон даяар шууд дамжуулах болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
х
МН мэдээллийн төвд
11.30 цагт Хэрэглэгчдийн үндэсний нийгэмлэг, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч З.Дорж нар хамтран МҮОНРТ-ийн удирдлагын асуудлаар мэдээлэл хийнэ.
х
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд
14:00 цагт Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн (KODDI)-гээс хамтран “0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх” сэдэвт уулзалтыг зохион байгуулна. 99169710
а
"Мөнгөн гүүр" эмнэлэгт
ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Солонгос Улсаас "Hangang Soo" эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг хийж зөвөлгөө өгнө. Үзлэг "Мөнгөн гүүр" эмнэлэгт болно. Утас. 99060509, 95091591
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ