З.Энхболд: Таны хийсэн буянтай үйлсийг Монголын төр хэзээ ч мартахгүй

img

Монголын шашин, соёлын төвийн тэргүүн Ажиа Гэгээний санаачилгаар баригдсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн нээлтийн ажиллагаа болж байна. 2012 онд шав нь тавигдаж, нийт зургаан тэрбум төгрөгөөр боссон тус эмнэлэг хавдрын тасаг 50, эрчимт эмчилгээний тасаг 25 ортойгоор цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх юм.

ө

“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Ажиа Гэгээнтний энэхүү буянтай үйлсийг дэмжин миний бие санал гаргаж барилгын дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулж өгсөн. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн Siemens брэндийн тоног төхөөрөмж бүхий хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр компьютер томографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

ө

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга байгууламжийн гаднах зам, талбай, машины зогсоолыг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн хүрээнд тохижуулж, Монголын залуучуудын холбооны санаачлагаар залуучууд гадна талбайн тохижолт, цэвэрлэгээнд оролцсон байна. Ажиа Гэгээнтний санаачилсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэхүү эмнэлэг өвчний учир зовж зүдэрсэн олон зуун хүүхдэд энэрэл буянаа өгөх хүүхдийн зориулалттай орчин үеийн томоохон эмнэлэг болж байгаад миний бие туйлын баяртай байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, монголын ард түмэн хэзээч мартахгүй" гэдгийг онцолжээ.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddddddddddddd:
ene haanahniin buyantai hun be
2014-08-29
дигва:
ажиа гэгээнтэн таны дөрөөний сур бат бодлын үзүүр алс байх болтугай баярлалаа танд
2014-08-28
bayaraa:
өөрсдөө хуруугаа ч хөдөлгөөгүй байж...муусайнууд. нээлтэн дээр нь ичихгүй очиж байна уу. гэгээнтний буянд даган баясья
2014-08-28
tsog:
bayarlalaa mongol hvvhdvvdiin toloo gesen zvtgel tani badrag.
2014-08-28
ламтан:
гэгээнтэн таны буян дэлгэрэг. манай лам байтугай баячуудад ийм сэтгэлийн хэлтэрхий ч байхгүй л дэ
2014-08-28
санал:
манай монголын лам нар өөрсдөө л баяжиж таргалахаа бодхоос өнчин ядуус,өвчтэй зовлонтойд туслаж дэмждэг нь цөөхөндөө цөөхөн.өчнөөн үнэтэй ном хурал хурдаг байж тэрнээсээ буянд зориулдаггүй шдээ.өвөр зуураа атаа жөтөө хэрүүл хов базсан хүмүүс байдгийн байна лээ.
2014-08-28
"...............:
ajia gegeenten tanii buyan delgereg.
2014-08-28
mgl ub:
manai lam nar ichij baigaa bolov uu
2014-08-28
баярлалаа:
жинхэнэ лам хүн. жинхэнэ энэрэл нигүүлсэл. жинхэнэ хувраг хүн. танд баярлалаа. таны оюуны цар хүрээг таны хийсэн ажлаас харлаа. үнэхээр бахархаж байна. үнэхээр агуу зүйл бүтээлээ.
2014-08-28
зочин:
буян заяа нь дэлгэрч урт удаан наслаарай
2014-08-28
зочин:
жинхэнэ буянтай хүн гэвэл ийм хүнийг хэлдэг юм
2014-08-28
govios:
manaid iim yum hiichih tsustei aaviin huu baina uu
2014-08-28
ажиа гэгээнд мөргөмүй:
энэ бол жинхэнэ буян. ажиа гэгээнтэн бол жинхэнэ хувраг. түүний энэ буян түм бумаар аривжих болтугай .
2014-08-28