“Оюутан цагдаа” хөтөлбөр хаагдана

img

Монголын оюутны холбоо, нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Долоодугаар сарын нэгнээс энэ сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжсэн “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хаахаар болжээ. Хаалтын ажиллагаа маргааш болох бөгөөд арга хэмжээнд НИТХ-ын дарга Х.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцоно. Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж, үүрэг гүйцэтгэсэн залуус оролцох аж.

а

Улаанбаатарт ирсэн жуулчдад туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой “Оюутан цагдаа” хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж, нийслэлийн 6 дүүргийн 44 чиглэлд  ажиллажээ. Оюутан цагдаа нар нийтдээ 186 цаг ажилласан бөгөөд 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авсан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оюутнуудыг татан оролцуулж цалин хөлс олгосон зөв арга хэмжээ явагджээ цаашид иймэрхүү хэрэгтэй зүйлийг зохион байгуулах хэрэгтэй
2014-08-28