Жулианна Маргулис: “Сайн эзэгтэй” кино бол төгс уран бүтээл
Телевиз болон хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Эммигийн шагнал гардуулах 66 дахь удаагийн ёслол энэ сарын 26-нд болж өндөрлөлөө. Тус наадмаас жүжигчин Жулианна Маргулис “The Good Wife” буюу “Сайн эзэгтэй” киногоороо “Драмын шилдэг эмэгтэй дүр-ийн шагналыг хүртсэн юм. Жүжигчин бүсгүйн “MTV”-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргье.
б
-Миний бодлоор эрчүүд “Сайн эзэгтэй” киноны гол дүр шиг эхнэртэй болохыг хүсдэг болжээ. Бүх зүйлийг сайн хийдэг. Төгс гэх тодотголтой яг тань шиг эхнэртэй болохыг мөрөөдөх болжээ?
-Тийм гэж үү. Тэр залууст хандаж хэлэхэд “Би кинондоо бүх сэтгэлээ зориулсан жүжигчин болохоос гэртээ бол юу ч хийддэггүй муу эзэгтэй. Манай нөхөр л хамаг ажлаа хийдэг. Би энэ уран бүтээлд тоглох санал авснаасаа хойш гэртээ анхаарлаа хандуулахаа больж, дэлгэцэн доторх сайн эзэгтэй болж хувирсан. Миний жинхэнэ болон хийсвэр амьдрал байнга зөрчилддөг. Хүмүүс намайг киногоор минь хүлээн авч байна гэдэг сайн хэрэг. Тэгэхээр би үзэгчид болон олон нийтэд “сайн эзэгтэй” шиг харагддаг бололтой. Би үүргээ сайн гүйцэтгэж байгаа бололтой”. /Инээв/
а
-“Сайн эзэгтэй” кино 2009 оны тавдугаар сард зохион байгууллагдсан Каннын кино наадмын үеэр албан ёсоор нээлтээ хийж, өнөөг хүртэл олон мянган үзэгчийг байлдан дагуулсаар байна. АНУ-ын кино холбооноос мэдэгдсэнээр тус уран бүтээл дэлхийн 16 оронд гарч байгаа гэдгийн сонсоод таниар бахархсан шүү?
-Баярлалаа.Тэгэхдээ Жулианна Маргулис гэх ганцхан жүжигчин энэ бүтээлийн амьдруулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүтээлд Керри Уаншигтон, Робин Уэригт, Лиззи Каплан, Мишель Доккери, Клари Данес болон Майкл Кинг гэх гайхалтай уран бүтээлчид нэг баг болж, таван жилийн турш нэг нэгнээ ойлгож, хайрласан учир “Сайн эзэгтэй” кино олон хүний сэтгэлд хүрсэн гэж бодож байна.
ө
-Энэ жил “Сайн эзэгтэй” кино тав дахь цувралаа гаргасан. Кино баг өмнөх бүрэлдэхүүнээрээ байсан нь намайг болон үзэгчдийг баярлуулсан шүү. АНУ-ын олон ангит кинонууд анги нэмэгдэх бүртээ л шинэ жүжигчдээр хүрээгээ тэлсээр байгаад сүүлийн анги нь эхнийхээ ангитайгаа зөрчилддөг?
-Тиймээ. Найруулагч маань таньтай адилхан үзэл бодолтой нэгэн. Тэрбээр шинэ анги гарах тусам жүжигчин нэмэхийг эсэргүүцэж, хааяа кино багийнхантайгаа зөрчилддөг байсан. Зохиол анх бичигдэхдээ ямар, ямар жүжигчдийг онцолж, гол дүрээ болгосоноо хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ шинэ анги, шинэ цуврал гарах бүрдээ жүжигчин болон гол дүр нь өөрчлөгдөөд байвал өдөрт хэдэн мянгаараа нээлтээ хийж буй кино, олон ангит киноноос ялгагдах юмгүй болно. Тэгэхдээ нэг ангид бол хэдэн ч шинэ дүр гарч болно. Тэгэхдээ гол дүрээсээ илүү байх нь зохимжгүй хэрэг. Харин зарим уран бүтээлийн нэгдэл болон кино компаниуд олонд танигдсан гол дүр нь л өөрчлөгдөхгүй бол кино утгаа алдахгүй гэж боддог. Үгүй. Гол дүрийг чимдэг туслах дүр киноны амин сүнс гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Зураг авалтын үеэр зохиол бага их хэмжээгээр байнга шинэчлэгддэг. Тэгэх бүрд шинэ хүмүүс, шинэ жүжигчинтэй харилцах, дүрдээ орох хүндрэлтэй байдаг. Заримдаа кино багийнхан жүжигчдээс маш их зүйлийг шаардаж, гэнэт өөрчлөгдсөн зохиолдоо 5-10 минутын дотор орж жүжиглэхийг хүсдэг. Жүжигчин байлаа гээд бид бүх дүрд орно гэж байхгүй. Бид дүрдээ орохын тулд асар их сэтгэлийн дарамтыг давна туулдаг гэдгийг хэн ч ойлгодоггүй. Тиймээс л анх драм эхлэхэд ямар жүжигчинтэй эхэлсэн төгсгөлийн ангидаа хүртэл тэр бүрэлдэхүүнээ харахыг үзэгчдэд хүсдэг. “Сайн эзэгтэй” кино бол төгс уран бүтээл. Би бардам хэлж чадна.
ө
-2009, 2014 онуудад та Эмми шагнал гардуулах ёслолоос “Сайн эзэгтэй” киногоороо “Драмын шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртлээ. Яг л давхар цохилт шиг?
-Мэдээж хэрэг жүжигчин хүн бүрийн мөрөөдөл. Нэг дүрээрээ кино наадмуудаас шагнал хүртэх. Би энэ удаагийн Эммигээс шагнал авна гэж зүүдлээгүй. Харин нэрийг минь дуудах мөчид ямар сэтгэл хөдлөл гаргахаа мэдэхгүй, яг л тэнэг хүн шиг болчихсон. “Сайн эзэгтэй” кино хүчтэй, өнөөг хүртэл олон үзэгчтэй байгаа нь зохиолын сайных ч бас бидний ур чадвар нөлөөлсөн байх. Би зохиолдоо бүрэн уусч, гайхалтай уран бүтээл болгохын тулд цаг наргүй ажилласан. Шинэ цуврал гарах бүртээ олон сая үзэгчтэй байна гэдэг жүжигчин хүний бахархал. Миний нэрийг олон хүн мэдэж байна гэдэг хүн болсны бахархал.
ө
-1999 оны нэгдүгээр сард “NBC” телевизийн бүтээл “Цагаан халаадтанууд” хэмээх цуврал кинонд та жүжигчин Жорж Клунитай тоглож байсан. Тус уран бүтээлийн дараа та хоёр болзож байсан шүү дээ. Энэ удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолын үеэр Клуни “Жулианна Маргулис бол гоо үзэсгэлэнгийн хатан хаан. Би түүнд одоо хүртэл хайртай” гэж хэлсэн. Та хоёр өмнөх шигээ уулзаж байгаа хэрэг үү?
-Сайхан л сонсогдож байна. Тэгэхдээ би нөхөртэй. Клуни сүйт бүсгүйтэй. Бид нэг нэгэндээ хайртай байгаагүй ч сайн найзууд байсан юм. Болзох, уулзах бол өөр асуудал. Бид тэр үед болздоггүй зүгээр л өглөө, оройны хоол хамт иддэг байсан. Тэр үед л ийм яриа гарчээ. Өнгөрсөнийг санахад сайхан л байна. “Цагаан халаадтанууд” эмч нарын тухай өгүүлэх цуврал кино миний болон Клунигийн анхны олон ангит кино байсан юм. Их зүйлийг зааж, ямар бүтээлийн өмнө шантрахгүй тийм л эрч хүч, урам зоригийг өгсөн.
ө
-“Сайн эзэгтэй” кинонд та Аманда гэх өмгөөлөгч бүсгүйн дүрийг бүтээсэн. Та үргэлж ялалт байгуулдаг өмгөөлөгчийн дүрийг бүтээхийн тулд ямархуу хувийн бэлтгэл хангасан вэ?
-2008 оны сүүлээр энэ кинонд тоглох санал авсан. Кино маань хуулийн байгууллага болон өмгөөлөгчийн ажил, амьдралын тухай өгүүлэх учир бусдад саад болохгүйг хичээж хувийн бэлтгэлээ хангаж эхэлсэн. Би зохиолоо 14 хоногийн хугацаанд судлаад Харвардын их сургуулийн Хуулийн ангид нэг сар суралцсан. Дараа“АНУ-ын өмгөөлөгчийг хамгаалах холбоо”-нд нэг сар дагалдан хийж багагүй туршлага хуримтлуулж, дахин зохиолтойгоо танилцсан. Тэгэхэд анх уншиж байснаас огт өөр болсон байсан. Мөн хэд хэдэн удаа шүүх хуралд оролцож, өмгөөлөгч нарыг ойроос ажигласан. Ер нь Амандагийн дүрийг ганцаараа 3, 4 сар бэлдсэн. Тэгсэний эцэст зураг авалтандаа орсон. Амандагийн дүр багагүй цаг хугацаа, хөлс хүчээр бүтсэн дүр. Тиймээс л би энэ дүрдээ хайртай.
а
-Таны аав, ээжийн нэг нь өмгөөлөгч гэж сонссон?
-Аав минь их хатуу хүн. Гэртээ ирээд ажлынхаа тухай огт ярьдаггүй байсан. Ээж нэг удаа аав чинь өмгөөлөгч болоод их ууртай, түрэмгий болсон гэсэн. Энэ дүрийг сайн бүтээсэн минь аавын нөлөө байсныг үгүйсгэхгүй. Намайг дүрээ бүтээхийн тулд Харвардын их сургуулд суралцаж байхад аав минь ялалт байгуулж байсан хэргүүдээ өгч, уншуулж байсан юм. Тэр бүхэн намайг зохиолоо ойлгоход туслалцаа үзүүлсэн.
а
-Та бол цаг хугацаанд захирагддаггүй оддын нэг?
-Уучлаарай сайн ойлгохгүй. /Инээв/
ө
-Тийм ойлгомжгүй байна гэж үү. Та цаг хугацаа өнгөрөх тусам улам үзэсгэлэнтэй болсоор байна. Нэг үгээр огт хөгширдөггүй?
-Баярлалаа. Мэдээж хэрэг би мөнгө хангалттай олж байгаа учир өөртөө зарцуулах нь ойлгомжтой.
ө
-Энэ удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямсыг эргэн дурссан?
-Робин Уильямс амиа алдсан гэдгийг сонсоод мөнх зүйл байдаггүй гэдгийг ойлгосон. Түүнийг нэрийг би хэзээ ч мартахгүй.
ө
-Та өөрөөрөө бахархаж байна уу?
-Бахархаж байна. Миний гарт Эммигийн шагнал байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ