7.4 баллын хүчтэй газар хөдөлжээ

img

Афган улстай хил залгадаг Пакистаны зүүн өмнөд хэсгийн Балучистан мужийн Далбандин хотын ойр 7.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомтын ойр Афганы цэргийн ажиллагаанд ашиглаж байгаа цэргийн нисэх бааз байдаг. Газар хөдлөсөн бүс нутагт Талибаны зэвсэгт босогчид болон Холбоотны хүчний цэрэг, анги нэгтгэлүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Пакистанд болсон үерийн усны гамшиг бүрэн арилаагүй байхад газар хөдлөсөн нь Пакистаны цэргийн хүчний Талибуудын эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаа удааширч магадгүй гэж АНУ болон холбоотны хүчний удирдлагууд санаа зовж байгаа юм байна.

Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй. Хүчтэй чичиргээ болон доргилтоос үүдэж шавар байшингууд нурсан. Орон нутгийн телевизийн агентлагуудын мэдээлснээр Балучистан мужаас гадна ойр орчны хэсгүүдэд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна. Газрын чичиргээ 20 секунд орчим үргэлжилж, Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хот болон Энэтхэгийн нийслэл Шинэ Делид хүртэл мэдрэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Пакистан улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд 2005 оны 10-р сард баруун хойд хэсэг болон Кашмирын ойролцоо 7.6 баллын хүчтэй газар хөдөлж 80 мянган хүний амийг авч,   3 сая хүнийг орон гэргүй болгож байжээ.

Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ododod shineer garch ireh humuus harin unench bj magadgui bugdiig ni solih heregtei dan busguichuud baibal harin ch sonirholtoi yum bishuu
2011-10-27
ne uls toriig bi oilgdogch odoo oilgohiig husehgui bna hen ch garsan idne shu humuusee
2011-10-27