Кейни Уэст ял авчээ
Реппер Кейни Уэст өнгөрсөн жил Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр “Dailymail” сонины гэрэл зурагчин Дэниел Рамосыг зөвшөөрөлгүйгээр зураг авсан хэмээн зодсон билээ. Энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр болж Кейни хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Кейни “Гэрэл зурагчин Дэниел Рамос намайг “Хар нигер” гэж хэлсэн учир би уураа барьж дийлээгүй” гэжээ.
6
Шүүхээс реппер залууд хоёр жилийн ял ногдуулсанаас гадна 250 цагийн засан хүмүүжүүлэх ажил, 24 цагийн албадан эмчилгээ хийлгэх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр 2008 онд “Hollywoodlife.com” сайтын гэрэл зурагчиний биед гэмтэл учруулсан хэмээн 10 мянган ам.доллароор торгуулж, 15 өдөр олон нийтийн газар хөдөлмөр эрхэлсэн билээ. Мөн 2010 онд Германы “Post” сонины сэтгүүлчийг зодож, 50 мянган ам.доллароор торгуулж байсан удаатай.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ