Монголбанк гадаад валютын арилжаанд оролцсонгүй

img

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 6.3 сая ам.долларыг 1818.0-1830.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн байна. Гэвч Монголбанк гадаад валютын дотоодын зах дахь эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж.

а

Харин гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд юань худалдах, худалдаж авах санал ирүүлээгүй байна. Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл, 55.0 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк ам.долларын своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлсэн гэж мэдээллээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ