Золгүй байдлаар гурван хүн нас баржээ

img

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг олж илрүүлсэн байна. Нийслэлд хүнийг санаатай алах, дээрэмдэх гэмт хэрэг тус бүр нэг гарсан бол золгүй байдлаар гурван хүн нас баржээ.

х

Мөн хулгайлах гэмт хэрэг зургаа, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн байна.  Түүнчлэн зам тээврийн 15 хэрэг, 13 осол гарч, 15 хүн гэмтэж бэртжээ. Иймд ард иргэд, олон нийтийг аливаа гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлж, арих согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, өөрийн аюулгүй байдалд анхаарч, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ