Өнөөдөр болох үйл явдлын тойм

НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан дүнгийн тухай мэдээлэл хийнэ. Утас:99070909
h
Улсын Драмын Эрдмийн Театын гадна талбайд
10:30 цагт "Tiger Street Football Mongolia 2014" тэмцээнтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.
h
Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхрын Хурлын танхимд
11:00 цагт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг туршилтын хугацааг сунгасан болоод өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. Утас: 99884940
h
Чингис хааны талбайд
11:00 цагт Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 850 энхийг сахиулагчид төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага энхийг сахулагчдын ар гэрийн төлөөлөл оролцоно. Утас: 99160187
h
“Цагдаа, Олон Нийтийн төв"-д
11:40 цагт "Оюутан цагдаа" хөтөлбөрийн хаалтын ажиллагаа болно. Утас: 91050409
j
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг хууль зөрчсөн олон асуудлуудаар нь Үндсэн Хуулийн Цэцэд өгөх болсон талаар "Хүсэл Зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлөөнөөс мэдээлэл хийнэ.
h
УДЭТ-т
12:00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865
а
БШУЯ-ны 408 тоот танхимд
14:30 цагт АНУ-ын Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) –ээр Магадлан итгэмжлүүлсэн сургуулиудад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр батламж гардуулан өгөх ёслол болно.
х
МУИС-ийн хичээлийн 3-р байр 331 тоот хурлын зааланд
16:00 цагт МУИС-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө. Уулзалт болно. Утас. 89008869
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ