Монгол дэлхийн сангийн байгууллагуудад байнгын оролцоотой болно

img

Засгийн газрын ажилтнуудыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагад туршлага судлуулах тусгай томилгооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтний тоог нэмэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилготой аж. Энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилохыг дэмжсэн байна.  Энэ байгууллагуудад Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилсноор Захирлуудын зөвлөлийн шийдвэрт өөрийн улсын байр суурийг тусгах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын оролцоотой болох аж.

б

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ