Туул гол 5 аймаг, 37 сум, 7 дүүргийг хамран урсдаг
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49 774.3 км2 талбайг эзэлдэг байна. Голын нийт урт 717 км. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5%, Төв аймгийн газар нутгийн 39.8%, Булган аймгийн 20.8%, Өвөрхангай аймгийн 6.0%, Архангай аймгийн 4.4%, Сэлэнгэ аймгийн 2.2% нь хамрагддаг аж. Бүр тодруулбал
• Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг
• Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум
• Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Хархорин сум
• Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум
• Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Рашаант, Хишиг-Өндөр сум
• Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянцогт, Бүрэн, Заамар, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод, Цээл, Аргалант, Баянхангай сумдын нутаг Туул голын сав газарт хамрагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ