Лицензийн төв ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ

img

Цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх үүрэг чиглэлтэй  Лицензийн төв есдү төв гээр сарын нэгэнд нээлтээ хийнэ. Тус төв Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулах аж.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар тушаалаар Лицензийн төвийг байгуулсан.  Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгджээ.

б

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ