
Энэ жил Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.
ө
Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд 7 хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.
ө
Энэхүү аялалын эхлэл болгож өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг тэргүүтэй албаны төлөөлөгчид болон 40 гаруй жуулчид Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд гэсэн маршрутаар цайны замын аялалаар өнгөрөгч амралтын өдөр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Эрээн хотод жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм.
ө
Аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр аймаг орон нутгийн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ашиг оролого нэмэгдэх ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ