Төрийн цагдаа иргэддээ үйлчлэхээ больжээ
Энэ сарын 19-ний шөнө 23 цагийн үед Г.Болдбаатар, Т.Энхтөр, Д.Ганцогт нарын хэсэг нөхөд бүлэглэн Дорнод аймгийн Ардчилсан намын байрны хаалга үүдийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, эд хогшилд дураараа халдсан байна.
бө
Энэ байдлыг АН-ын эрх бүхий албан тушаалтнууд, гишүүд, дэмжигч, иргэд хамтаар аймгийн цагдаагийн газарт хандсан боловч хууль хэрэгжүүлэгч, тангараг өргөсөн төрийн цагдаа тэдний гомдлыг үл тоож, улс төржүүлж байгаа нь хачирхалтай.
бө
Дашрамд дурдахад тус аймгийн цагдаагийн газрын дарга н.Оюунбаатар гэгч нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн дүү гэх. Нутгийн гишүүд дэмжигчдийн эгдүүцлийг хүргээд байгаа төрийн цагдаа н.Оюунбаатар нь Р.Бурмаа гишүүний даалгавраар “тэдний гомдлыг хэрэгсэхгүй байгаа юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа аж.
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ