Хойч үедээ оруулсан хөрөнгө оруулалт буюу Орчлон цогцолбор

img

Энэ хичээлийн шинэ жилийг угтан “Орчлон” олон улсын сургууль шинэ цогцолборынхоо нээлтийг өчигдөр хийлээ. Үнэндээ энэ бол зүгээр нэг барилгын нээлт төдий арга хэмжээ биш байлаа. 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль цэцэрлэгийн энэ цогцолцор 50 метрийн урттай усан бассейн, 250 хүүхдийн суудалтай “Урлаг” театр гээд орчин үеийн стандартад нийцсэн бүхий л зүйлийг багтааснаараа Монголын боловсролын салбарт цоо шинэ жишгийг M-Си-Эс Групп хийж чаджээ. Аливаа бизнесийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хамгийн том бас ухаалаг хөрөнгө оруулалт нь боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт байдаг. Тэр дундаа олон улсад өрсөлдөх чадвартай боловсролыг дэмжих үүднээс энэхүү цогцолборыг байгуулсан нь М-Си-Эс Группын хувьд хойд үедээ оруулсан маш том хөрөнгө оруулалт боллоо. Олон улсад өрсөлдөх чадварын тухайд онцолсон нь “Орчлон” сургууль байгуулагдсан цагаасаа Кембрижийн олон улсын хөтөлбөрийг нэвтрүүлснээр сурагчдын сурлагын амжилт дотооддоо төдийгүй гадаадад дээгүүрт үнэлэгдсээр ирснийг олон нийт мэднэ. Тиймээс энэ цогцолбор байгуулагдсанаараа гадаадаас маш их үнэ цэнээр олж авдаг тэрхүү боловсролыг дотооддоо чанартай бас хүртээмжтэйгээр олох боломж илүү өргөжиж байгаа хэрэг. Ийнхүү сургуулийн хүчин чадал 30 хувь, цэцэрлэгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 50 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм байна.

da

Энэ үеэр “Орчлон” олон улсын сургуулийн Кембрижийн олон улсын хөтөлбөрийн зохицуулагч С.Баярмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

s

- “Орчлон” олон улсын дунд сургууль хичээлийн шинэ жилээ хийж байна. Манай сургууль байгуулагдаад 14 дэх хичээлийн жилдээ олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн сурах хамгийн таатай орчныг цогцоор нь бүрдүүлж чадсан цогцолбортой болсондоо багш сурагчид, сургуулийн захиргаа, хүүхдүүд маань ч их баяртай байгаа. Кембрижийн олон улсын хөтөлбөрийн бага дунд ахлах анги болон дэлхийн стандартын алтан стандарт хэмээн нэрлэгддэг А LEVEL хөтөлбөрийг манай сургууль долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тэгэхээр олон улсын дунд боловсролыг эх орондоо ээж аавынхаа дэргэд эзэмших боломжоор хангах, Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэх зорилгоор сургалтын шинэ орчныг бүрдүүлсэн. Энэ сайхан орчныг бий болгож өгсөн “М-Си-Эс Групп”, барилгын ажлыг хугацаанд нь хийж өгсөн “M-Cи-Эс проперти” болон “Суруга Монгол” компанийнхаа хамт олонд нийт багш, ажилчид, сурагчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлмээр байна.

s

-Шинэ байртай болсноор элсэлт хэдэн хувиар нэмэгдэж байна вэ?

-Өмнө нь бага сургууль 11 бүлэгтэй хичээллэж байсан. Одоо байраа өргөтгөснөөр элсэлтийн тоо 12 бүлгээр нэмэгдэж 23 бүлэгтэй болсон.

za

-Сурагчдынхаа сурлагын амжилтаас дурьдвал?

-Манай сургалтын онцлог гэвэл үндэснийхээ хөтөлбөрийг Кембрижийн сургалтын бага, дунд, ахлах ангийн хөтөлбөртэй хослуулан хэрэглэдгээрээ онцлог. Сурагчид маань V, VIII, Х, ХI ангидаа олон улсын төвшинд эзэмшсэн мэдлэг чадвараа шалгуулдаг. Энэ шалгалтын дүн нэлээд өндөр гардаг. Тухайлбал, математик, физикийн хичээлийн дүн тогтмол өндөр гардаг. Мөн Монголдоо боловсролын чансааг тогтоодог элсэлтийн ерөнхий шалгалтын нийт хичээлийн оноогоороо тогтмол нэг, хоёрдугаарт бичигддэг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчид байна. Жишээ нь олон улсын математикийн олимпиадад манай ХI ангийн сурагч О.Бодрол хүрэл медаль, физикийн олимпиадад манай А LEVEL-ийн ХII ангийн сурагч Д. Будмондэ мөнгөн медаль авсан.

a

-Танай сургуулийг жилд хэдэн хүүхэд төгсдөг юм бэ?

-Өмнө нь манайх жилд хоёр бүлгээр 50 гаруй сурагчтай төгсөлт хийдэг байсан бол энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн зургаан бүлэгт 160 хүүхэд шинээр элсэн орсон. Тэгэхээр гурван жилийн дараагаас 100, 100-гаараа төгсч гарна.

a

-“Орчлон”-г сайн сургууль гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ төлбөр өндрөөс болж тэр болгон хүн хүүхдээ сургаж чаддаггүй. Ер нь төлбөрийн хувьд ямар байгаа вэ?

- Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа олон улсын сургууль гэдгээрээ бол өндөр төлбөртэйд орохгүй. Харин Кембрижийн боловсролыг бүрэн утгаар нь хямд зардлаар эзэмшиж байгаа юм. Жишээ нь манай A LEVEL-ийг  төгссөн хүүхдүүд гадаадын их дээд сургуульд сурахдаа энд үзсэн хичээлийнхээ оноог тооцуулаад, тодорхой хэмжээний кредит хөнгөлүүлэх боломжтой байдаг. Мөн манай сургууль оюуны өндөр чадамжтай, манай төлбөрийг төлөх боломжгүй хүүхдүүдийг тэтгэлгээр сургадаг. Сургууль төгстөл нь сургалтын төлбөрийг нь Орчлон сургууль даадаг юм.

a

-Танайд элсэхэд шалгуур өндөр үү?

-Дундаас нь ороход бол шалгаж авдаг. Гэхдээ манай хүүхдүүд цэцэрлэгээсээ ороод ирдэг юм даа. Харин тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур маш өндөр байдаг.

a

-Сургуулийнхаа дэргэд хэзээ цэцэрлэг байгуулсан билээ?

- Одоо 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

sa

Мөн энэ үеэр тус сургуулийн 11а ангийн сурагч О.Бодролын сэтгэгдлийг сонслоо.

-Би “Орчлон” сургуульд нэгдүгээр ангиасаа сурсан. Өнөөдөр манай хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаа учраас нийт багш сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж байна. Манай сургуулийн амжилт жил бүр ахиж байгаа. Энэ сургуульд амжилттай сурсандаа баяртай байдаг.

sa

-Ямар амжилт гаргав?

-Би нэгдүгээр ангиасаа математикт сонирхолтой байсан. Өнгөрсөн хугацаанд  улсын олимпиадад гурван удаа аварга болсон. Мөн олон улсын олимпиадаас хүрэл медаль авсан. Багш нартаа баярлалаа гэж хэлье. Энэ бол багш нар, сургуулийн маань ач гэж боддог.

a

-Танай хичээлийн хөтөлбөр ямар байдлаар ордог вэ?

-Нэг ээлжээр хичээллэдэг. 8.30-аас ороод 16:00 хүртэл хичээллэдэг. Хоол ундаа эндээ иддэг. Ер нь бүх зүйлээр нь хангасан байдаг. Сурах орчин их сайн. Энэ жил шинэ байртай болсондоо баяртай байна гэв.

aцыйый

“Орчлон” сургуульд АНУ, Их Британи, Австрали, Филипин, Хятад, Канад, Серб, Малайз, Энэтхэг, Тайван улсын багш мэргэжилтэн ажилладаг аж. Түүнчлэн тус сургууль Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэх зорилгоор 2011 оноос эхлэн  VI-IХ ангид суралцах 15 хүртэлх сурагчдад 100 хувийн тэтгэлэг олгодог болжээ. Анхны тэтгэлэгт хамрагдаж байсан төгсөгчдөөс Массачусетсийн их сургуульд тэтгэлгээр суралцах урилга авсан тохиолдол ч байдаг юм байна.  Өдгөө төгсөгчдын 70.5 хувь нь АНУ, Их Британи, Япон, Авсртали, ОХУ, Хонконг, Сингапур, Хятад, Солонгос, Герман зэрэг улсын нэр хүндтэй сургуульд суралцаж байна. Бас нэг зүйлийг онцлоход “Орчлон” сургууль Кембрижийн хөтөлбөрийг Монголд анх нэвтрүүлсэн бол өдгөө дэлхийн алтан стандарт гэгддэг А LEVEL хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ганц сургууль юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ednii surguuliig surguuli tserlegiin barilgiin standart bolgochih yumsan shineer uls barival enees door yumbarhgui l bh hergtei bga yumdaa
2014-08-30
aimar:
ystoi aimar undur unetei surguuli tsetserleg bnlee dee heden baychuudiin huuhduudiig tusgaarlaj surgaj bga ym shg manaihan turiin munguur iim surguuli barina gwel chdh ch gui bh mungunduu goroigood heden engiin sur tsetserleg barij chdhgui hewtej muusain parazit horhoinuud turiin alband gai bolj bnddaaaa
2014-08-29
www.encantotown.mn:
www.encantotown.mn 94018858, 94028858, 94038858.
2014-08-29
hunnu:
iim surguuliud l mongold ih barigdah yostoi
2014-08-29