Хятадын тал Америктай тохиролцлоо
БНХАУ-ын дарга Ху Жинтао АНУ-д айлчилж байгаа. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг 45 тэр бум доллартай тэнцэх худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд Хятадын тал Америкаас 19 тэр бум доллартай тэнцэх өртөгтэй 200 ширхэг Боинг онгоц худалдаж авахаар тохиролцов. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар худалдааны тохиролцоо АНУ-д 235 гаруй мянган ажлын байрыг дэмжих юм байна. Гэсэн хэдий ч хоёр улсын хооронд экспорт, импорт болон бие биенийхээ зах зээлд нэвтрэх тал дээр санал зөрүүтэй асуудлууд байсаар байгаа.
Мөнгөн гүйлгээний картны Американ Экспресс компани хэрэглэгчиддээ зориулж үйлчилгээгээ сайжруулж байна. Гэсэн хэдий ч шинэ үйлчилгээ худалдан авагчдыг багагүй чирэгдүүлж байгаа юм байна.
Голдман Сакс компани санхүүгийн хүнд байдалд ороод байна. Тус компанийн хувьцаа 53 хувиар буурсан үзүүлэлт гарсан нь яваандаа зарагдахад хүргэж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Эргэн сэргэж байсан байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл жил гаруй хугацааны дараа дахин зогсонги байдалд ороод байна. Нью-Йоркийн Вал Стрийт дээрх компаниудын хувьцааны үнэ 3 улирлын тогтмол өсөлтийн дараа анх удаа буурсан үзүүлэлт гарчээ.
Грекийн эрх баригчдын хийж байгаа эрүүл мэндийн шинэчлэлтийг эсэргүүцэж, эмийн сангууд үүдээ барьсан байна. Грекчүүд 3 өдөр эм тариа болон бусад эмийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч чадаагүй. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа өнөө үед Европын хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын үнэ мөн буурсан байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ