Энхийг сахиулагчдын энгэрт “Энхийн төлөө” гялалзлаа

img

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад есөн сарын хугацаанд цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зориг гарган хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдын энгэрт өнөөдөр “Энхийн төлөө” медаль гялалзлаа.

g

Тэдэнд шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо. Энхийг сахиулагчдын үйл хэргээр бахархаж, тэдний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлсан энэхүү үйл ажиллагаанд Монгол  Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц,Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

g

Манай энхийг сахиулагчид Африк тивд тусгаар тогтолоо зарласан дэлхийн хамгийн отгон улс болох БНӨСУ-д НҮБ-ийн мандаттайгаар 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны наймдугаар сар хүртэл 850 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын бааз, Париан суурин, Баруун Бахр Эл-Гхазаль мужийн Вау хотууд дахь НҮБ-ын баазуудад тус тус хуваарлагдан байрлаж орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерь байгуулах. Тэдгээр хүмүүсийг татан гаргах, баазын байрлалд шалган нэвтрүүлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулах, 47000 гаруй хүнийг ундны усаар хангах, хүнс түгээх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг НҮБ-ын болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тулгарч байсан хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, амжилттай гүйцэтгэжээ.

g

Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчдыг хамгаалах, ойрын зайн эргүүл зохион байгуулах алсын эргүүл зохион байгуулах, Хүмүүнлэгийн тусламжийн бараа түгээх байруудыг хамгаалах, Цувааны хамгаалалтыг зохион байгуулах. Баазуудын харуул хамгаалалтанд оролцох, нисэх онгоцны буудлын хамгаалалтанд оролцох, шалган нэвтрүүлэх цэгийн үүрэг гүйцэтгэх, барилга болон зам гүүрийн инженерийн ажил зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байсан аж. Энхийг сахиулагчдын хийж бүтээсэн эдгээр ажил нь Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын ард түмэнд энх тайван, амар амгалан амьдрах орчин нөхцлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, НҮБ-ын цэргийн хүчний нэр хүндийг өндөрт өргөж орон нутгийн иргэдийн НҮБ-ын цэргийн хүчинд итгэх итгэлийг бодитойгоор нэмэгдүүлж чадсан гэж дүгнэжээ.

Дайн, дажингаас үүдэлтэй хүнд бэрх нөхцөл байдалд есөн сарын турш үүрэг гүйцэтгэсэн тэд өнөөдөр эх орон, эцэг эх, үр хүүхэдтэйгээ уулзаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бахархам гавьяаг төр засгаараа үнэлүүллээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнгийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Ү.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн штабын дарга, хошууч Д.Мөнхбат нарыг шагналаа.  Харин “Цэргийн хүндэт медаль”-аар дэд хурандаа Л.Дагвасүрэн, дэд хурандаа Н.Гантөмөр, хошууч С.Төгсбаяр нарын 13 албан хаагч, “Энхийн төлөө медаль”-аар дэд хурандаа Ц.Эрдэнэбаяр, хошууч Б.Ариунтунгалаг, хошууч Г.Сугар тэргүүтэй  558 цэргийн алба хаагч шагнагдлаа.

х

Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлах хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр III Мотобуудлагын батальоны захирагч дэд хурандаа Б.Эрдэнэбат, ”Африкт энхийн төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр дэд хурандаа В.Алтанхуяг, ахлах ахлагч Ш.Энхбаяр, ахлагч Б.Түвшинжаргал нарын 272 цэргийн алба хаагчийг тус тус шагнаж урамшуулав.

а

ө

а

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ