Ирэх сарын нэгнээс хуучин чиглэл, тарифаар үйлчилнэ

img

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга А/714 дугаар захирамж гаргаж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Захирамжийн дагуу 08 дугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Өнгөрсөн жил ч мөн хэрэгжүүлсэн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байна. Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. Харин энэ үйлчилгээ нь автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах 08 сарын 22-ноос 08 дугаар сарын 31-ний 21 цаг хүртэл хэрэгжинэ. Харин 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх болнo.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
олон хүний ажил, амьдарлд их саад болсон доо наад шийдвэрт чинь үнэхээр дургүй хүрч байлаа
2014-08-30
зочин:
нийтийн тээврийн чиглэлэээ өөрчилж дугаарын хязгаарлалт ч хийгээд нэмэр алга даа эрхэм хотын мэр минь. өчигдар л гэхэд бүх замууд эл түгжрээтэй байлаа. машины тал хувь нь явахгүй байхад шүү дээ.тэгээ эдийн засаг хүнд байханд нийслэлээс 1.3 тэр бум төгрөгийг үүнд зарцуулахын оронд өөр зүйлд ашигласан бол дээр байгаагүй л юм байх даа. хэдэн өдөр иргэд бухимдсанаас өөр гавьсан зүйлгүй ийм хуудуутай шийпвэр пахин бүү гаргаасай.иргэд ч гэсэн ойлгох хэрэгтэй шүү дээ. энэ их алдөгдалтай хжилллхж байгаа анийтийн тээврийнхэн юу боллоо гэж бүтэн өдөржингөө 500 хан төгрөгөөр өдөржигнгөө зорчуулахав дээ.
2014-08-30
zochin:
tiim sain bish duraaraa buruu sanal bna
2014-08-30
зочин:
батүүлийн тэнэг санаачлагуудаас болж улс орон хэдэн тэрбум төгрөгөөр хохирч байгааг тооцож үзэх газар байна уу. хогны уут санаачилж 10 гаруй тэрбумыг хог дээр хаясан, цаашид ч 2016 оны сонгуулиар унах хүртлээ дахиад 20-иод тэрбумыг хог дээр хаях нь тодорхой боллоо. зөвхөн энэ арав хоногын туршилтанд нь 1,3 тэрбум төгрөг цацаад хаялаа. ингэж нэг тэнэг зөнөг толгойноос гарсан ямарч тооцоо судалгаагүй зарлагуудыг монголчууд нуруун дээрээ үүрэх нь зөв юмуу.
2014-08-29
zochin:
uneheer teneg mongo ugaah arga l bsan
2014-08-29
zochin:
uneheer teneg mongo ugaah arga l bsan
2014-08-29
zochin:
uneheer teneg mongo ugaah arga l bsan
2014-08-29
албан хаагч:
10 сар хүртэл энэ хэвээрээ байвал дээрсэн 9сарын 1 нам түгжирж хамаг нервээ барах юм байна даа
2014-08-29
zochin:
ene shal utgagui bsn
2014-08-29