С.Баатаржавт тэргүүн комиссар цол олголоо
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, С. Баатаржавт албан тушаалын тэргүүн комиссар цолыг гардуулан өгч, ЦЕГ-ын даргаар албан ёсоор томиллоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор С. Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар түүнд Тэргүүн комиссар цол олгосон юм. Тэргүүн комиссар цол гардан авсны дараа ЦЕГ-ын дарга С. Баатаржав "Юуны өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэж, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Төрийн хүлээлгэсэн энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрх зүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвх, санаачилгатай оролцож ажиллана.
ө
Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд, олон нийтдээ илтгэж байна. Монгол төрийн мэлмий бат орших болтугай" хэмээсэн юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ