Хууль зөрчигч ШТС-уудад хариуцлага тооцох механизм алга
Орон нутагт улсын чанартай автозам дагуу байрлах зарим ШТС-ууд хууль бусаар ажиллаж байна гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, аймгийн төвүүд хатуу хучилттай авто замаар холбогдож байгаатай холбоотой улсын чанартай авто зам дагуу шатахуун түгээх станцууд хууль зөрчин баригдаж эхлээд байгаа аж. Монгол улсын авто замын тухай хуулиар олон улсын болон улсын чанартай авто замаас хоёр тийш тус бүр 50 метр газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл Булган аймагт Петровис, Дархан-Уул аймагт Сод Монгол, Баянхонгор аймагт Тэс Петролиум зэрэг компаниуд улсын чанартай авто замын хяналтын зурвас газарт буюу замаас 50 метр дотор ШТС барьж зарим нь үйл ажиллагаа явуулаад эхэлсэн аж. Эдгээр компаниуд зөвхөн тухайн аймгийн засаг даргын газар эзэмших захирамжтай, өөр бусад зөвшөөрөлгүй буюу салбарын яамдын зөвшөөрөлгүй хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Гэтэл манай улсад хариуцлага тоооцох мехназм байдаггүй ажээ.
чб
Булган аймгийн Тээвэр, авто замын газрын дарга Д.Нарангэрэл
“Монгол улсын автозамын тухай хуулинд олон улсын болон улсын чанартай авто замын хяналтын зурвас газар 100 м байдаг. Өөрөөр хэлбэл, авто замын тэнхлэгээс баруун зүүн тийшээ 50 метр газар чөлөөтэй байх ёстой. Энэ 50 метр газар дараа нь замыг өргөтгөх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор хамгаалах, суваг шуудуу байгуулах зориулсан хяналтын шугам зурвас байх ёстой гэж заасан байдаг. Өнгөрөгч зургаадугаар сараас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар дайран гарч буй авто замын хяналтын зурваст Петровис компани хууль көрчин шатахуун түгээх станц барьсан. Зам тээврийн яамнаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоо гэсэн албан бичиг манай аймгийн засаг дарга дээр ирсэн. Түүний дагуу Булган Тээвэр хөгжлийн хэлтэсээс ирж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг өгсөн ч гүйцэтгэгч байгууллага бид Петровис компанитай хийсэн гэрээний дагуу ажлаа хийж байна. Биднийг тэндээс ажлаа зогсоо гэж хэлээгүй, бид мөнгөө л авах гэж энэ ажлыг хийж байна. Хууль дүрэм зөрчиж байгаа асуудлыг нь бид мэдэхгүй гэсэн хариу өгсөн.
ы
Петровис компанийнханд энэ асуудлаар бид албан шаардлагаа хүргүүлсэн. Бидэнд хариу ирэхдээ “Хяналтын зурвас болох 50 метр газрын тухай хуулинд заахдаа худалдаа наймаа эрхлэх хориотой. Харин замын хөдөлгөөнтэй холбоотой мөн авто үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн байдаг. Тиймээс шатахуун түгээх станц бол авто үйлчилгээ мөн. Цаашид хамтарч ахжиллана” гэсэн бичиг ирсэн. Бид эргээд холбогдох хүмээст та нар зам барьсаны дараа, бас хяналтын зурвасаас100 метр энэ шатахуун түгээх станцаа барьсан бол асуудлгүй байх байсан гэдгийг мэдэгдсэн. Өнөөдөр зам хийж байхад шатахуун түгээх станцын зарим хэсэг замын зурваст орчихсон байгаа. Тэгэхээр Монгол Улсын хуулийг үл хүндэтгэсэн гэж манай зүгээс үзэж байгаа. Мөн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд ирж ажлаа зогсоо гэсэн зогсоогүй. Сумын засаг дарга хэд хэдэн удаа хэлж яриад хүчин мөхөсдтөн. Яагаад хүчин мөхөстөв гэхээр Авто замын тухай хуулин дээр авто замын улсын байцаагч гэж байх ёстой гэж заасан. Гэтэл аль ч орон нутагт авто замын улсын байцаагч албан шаардлага, алабан тоот өгнө гэсэн заалттай атлаа буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх механизм байхгүй болохоор бодит байдал иймэрхүү байна. Одоо энэ шатахуун түгээх станцын барилгын ажил нь 100 хувь хийгдчихсэн, шатахуунаа шахаад л ажиллахад бэлэн болсон. Хамгийн гол нь энэ шатахуун түгээх станцын замын түвшин, төв замын түвшин хоёр өөр байгаа. Энэ нь далан руу ус орох, хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөх аюул тулгарна гэж үзэж байгаа. Зам тээврийн яамнаас улсын чанартай автозамын зурвас тул зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаа.
ы
Дархан АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженер Ё.Энхтуяа
Дархан уул аймгийн хувьд Авто замын тухай хуулийн 15-4- 1 длэх заалтад байдаг. 50 км тутамд тухайн зам хариусан байгууллагын хяналтын зурвас гэж байдаг. Энэ зурваст манай аймгийн хувьд Содмонголын шатахуун түгээх станц, Журавлю модны зах үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар асуудал үүссэн гэхээр замыг технологийн дагуу баригдсан байхад нь хяналтын зурваст нь зам салаалж үйлдвэр үйлчилгээ, үйл ажиллагаа явуулчихсан. Мөн тухайн байгууллага өөрсдийнхөө замыг хатуу хучилтаар биш цементээр хийсэн нь техноллогийн горимыг зөрчсөн. Та нар шаардлагын дагуу хатуу хучилттай зам тавь гэсэн шаардлага тавьсан. Уг нь гуравдугаар сарын сүүлчээр суурь тавигдаж байх үед фото зургийг нь аваад Тээвэр, авто замын газрын н.Жаргалсайхан даргын хэлтэс рүү албан бичиг явуулсан байсан. Гэтэл хариу ирэхгүй удаад тавдугаар сарын сүүлчээр үйл ажиллагаа нь эхэлчихсэн. Журавлю модны захын хувьд өмнө нь хоёр ч албан бичиг явуулсан.
ы
Хөдөө орон нутагт энэ мэт улсын чаанртай авто замын хяналтын зурвасыг ашиглаж, сум орон нутгийн удирдлагууд болоод авто замын газар, салбарын яам нь хүртэл удаа дараа албан бичиг, шаардлага хүргүүлээд амжилт олоогүй асуудал цөөнгүй байдаг аж. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй эдгээр компанийн үйл ажиллагаа замын чанар, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Тиймээс дээрх үйлдлийг таслан зогсоох, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохын тулд салбарын яамнаас хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ