ШӨХТГ-ын цээрлэл

img

Хэрэглэгчийн төлөө бус үйлдэл хийсэн бүхэн ШӨХТГ-ын  цээрлэлийг хүртдэг бичигдээгүй хуультай. Энэ удаа “Мөнх Тавилга” ХХК цээрлэл хүртлээ. “Мөнх Тавилга” ХХК гал тогооны сайн чанарын тавилгыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэнэ гэж иргэдээс урьдчилгаа мөнгө авчихаад хулхидсан гэнэ. Иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас захиалагчдыг хурдан шуурхай хохиролгүй болгохыг үүрэгдсэн ч “Мөнх Тавилга” ХХК-ийн захирал том толгойлсон аж. Ингээд ч зогсохгүй улсын байцаагчийнх нь шаардлагыг үл тоосон учраас ШӨХТГ-ынхан олон нийтийн сүлжээгээр залхаан цээрлүүлэхээр шийджээ. “Мөнх Тавилга” ХХК бол хулхидагч дээр нь хэрэглэгчийн төлөө байгууллагын шахалт шаардлагыг биелүүлдэггүй том толгойтнууд учраас тус байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг ШӨХТГ цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлж, анхааруулсан байх юм.ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yu yriad bgaan bee tsagdaagiin baiguullagad ogooch irgediig ingeed hohiroogood yvaad bhiim uu uls ajlaa hiigeecheee
2014-08-29