Сангийн сайд Ч.Улааныг 960 мянган төгрөгөөр торгожээ
Сангийн сайд Ч.Улааныг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн үзжээ. Тиймээс ШӨХТГ-аас Сангийн сайд Ч.Улаанд 960 мянган төгрөгийн торгуулийн шийтгэвэр ногдуулсан байна. Түүнийг Төрийн банкинд давуу эрх олгохыг завдсан хэмээн үзэж, ийн торгожээ. Сангийн сайд төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн аж. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн аж.
ё
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ