Аймгууд бүсчилсэн хөгжлийг чухалчилж байна
МАН-ын удирдах ажилтны зүүн бүсийн зөвлөгөөн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо боллоо. Зөвлөгөөнөөр аймгууд бүсчилсэн хөгжил чухал байгааг онцолж байна. МАН дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, ажлын шуурхай чанарыг хангах, намын гишүүд дэмжигчид, шат шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхэлсэн нь энэ юм. Намаас намаас зохион байгуулсан шинэ бүсчлэлтээр зүүн бүсэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг багтаж буй.
1
Монгол орны зүүн хязгаар болон бие биетэйгээ хэл залгаа оршдог энэ гурван аймгийн хувьд дэд бүтэц, ялангуяа төмөр замын тавих ажил чухал байгааг хэлж байна. МАН 2000 онд Засгийн эрх аваад улс орны хөгжлийн ирээдүйг харсан дэд бүтцийн том хөтөлбөр зорилтуудыг дэвшүүлж байсан. Тухайлбал, “мянганы зам, бүх аймгийг нийслэлтэй холбох, цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэх мэт холбоо харилцаа, мэдээлэл технологийн томоохон хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүний үр дүнд сумын төв бус малчны хотноос дэлхийн өнцөг булан бүртэй чөлөөтэй харилцдаг, мэдээ мэдээллээ авдаг технологийн өндөр түвшинд хүрсэн” гэдгийг МАН-ын зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ онцоллоо.
1
Түүнчлэн улс орны эдийн засаг өсөлттэй байх он жилүүдэд төвсийн хөрөнгө оруулалтыг хөдөө рүү чиглүүлсэн том бодлогыг МАН гаргаж хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд сумдад төрийн үйлчилгээг авах нэг чухал нөхцөл болсон сургууль, эмнэлэг, цэцэрлэг түүнчлэн цагдаагийн ажлаа явуулах боломжийг бүрдүүлсэн постуудыг олноор байгуулсан байна. Хамгийн сүүлд 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д байхдаа шийдвэр гарган төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр сум, орон нутгаа хөгжүүлэх, иргэд нутагтаа сайхан амьдрах боломжтой болжээ.
1
Зөвлөгөөнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нараас гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ, НАМОХ, Стратеги академи, мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллүүд оролцсон юм.
Цаашдаа МАН 2016 оны сонгуульд ямар мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн чиг баримжаатай оролцох, өнөөдөр улс эх орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх ямар гарц боломж байна, үүнд МАН ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг бүсийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа бөгөөд “Нэг зорилготой нэг баг” болж ажиллахад чиглэж буй ажээ. Мөн намын үйл ажиллагааны гол цөм болсон анхан шатны байгууллагуудаа дэмжиж ажиллах, бэхжүүлэх, тэдний саналыг сонсч улс эх орон, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлого, хөтөлбөр гаргах нь зөвлөгөөний зорилго” гэдгийг бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
1
МАН-ын удирдах ажилтны зүүн бүсийн зөвлөгөөн Халх голын дайны ялалтын 75 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. “Энэ нь санамсаргүй хэрэг биш. Газар нутгаа хамгаалж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөөх дайны жилүүдэд МАН төрийн эрхийг барьж, удирдан зохион байгуулж байсан. Тиймээс энэ нь монголын ард түмэн төдийгүй МАН-ын баяр байдаг” гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. Түүнчлэн “МАН 27р их хурлаас хойш ард түмэндээ хүрч, дунд нь орж ажиллая гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд 21 аймгийг хоёр удаа тойрч, намын идэвхтэн сонгуультнууд иргэд сонгогчидтой уулзлаа. Харин зуны гурван сарын хугацаанд таван бүсэд хуваагдан зөвлөгөөн зохион байгуулж байна. Бие биетэйгээ хаяа дэрлэн орших хөрш аймгуудын тулгамдсан асуудал, аливаад хандах хандлага нэг байдаг. Тиймээс бүсчилж хийж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” гэдгийг тэрбээр дуулгасан юм.
Нийслэл болон хангай, баруун бүсийн аймгуудын зөвлөгөөн ирэх сарын дундуур болох бөгөөд баруун бүсийнхийг Хөвсгөл аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ