Завхан аймагт 16 ахмад дайчин амьдарч байна
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг Завхан аймгийнхан тэмдэглэжээ. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг дарга Ж.Жамъянтив оролцож, Цагаанхайрхан сумын харъяат ахмад дайчин С.Галсан, Улиастай сумын харъяат ахмад дайчин Г.Гоодрог, Цагаанчулуут сумын харъяат С.Түмэнбилэг, Л.Жигжсүрэн нарт хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд цэцэг өргөсөн байна. Өдгөө тус аймагт 16 ахмад дайчин амьд сэрүүн аж төрж байгаа аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ