Үйлдвэрлэгчдийг чирэгдүүлсэн банкуудад хариуцлага тооцно

img

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаашралтай байгаа ажлуудыг нэрлэж, хариуцлагаа дээшлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

бө

Энэ онд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг 7 удаа зохион байгуулахад ЭХЯ, БХБЯ, ҮХААЯ-ны ТНБД нар бүрэн оролцсон бол ХЗЯ, ЗТЯ-ны дэд сайдууд тус бүр 6 удаа, БОНХЯ, БХБЯ-ны дэд сайдууд тус бүр 4 удаа, ГХЯ-ны ТНБД 5, БХЯ-ны ТНБД 4, ЭЗХЯ-ны ТНБД 3 удаа оролцоогүй байна. Энэ хурлаар олон чухал ажлын явцыг сонсч, төрийн байгууллагуудын ажлыг уялдуулан үүрэг чиглэл өгдөг учраас ирцдээ анхаарахыг Засгийн газрын тэргүүн хурлын эхэнд санууллаа.

бө

“ЭЗЭН-100” зорилтот ажлын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд хүргүүлнэ. Одоо төсвийн төсөлд анхаарал хандуулан ажиллаж байна. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан ирэх мягмар гарагт Засгийн газар хуралдах тул яамд хуваарьт ажлуудынхаа мэдээллийг яаралтай нэгтгэж өгөөрэй гэж Ерөнхий сайд цаг үеийн онцлох ажлуудын талаар тайлбар, чиглэл өглөө.

бө

Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох автозамын зарим ажил удаашралтай байна. Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Дорнодын замын хэсэгт гэрээ цуцалсан компанийн оронд гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй, Хөвсгөл чиглэлд Уньт-Тариалангийн замд гүүр хоолойн ажил удаашралтай байгааг анхаарууллаа. Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатарын замуудыг 9-10 дугаар сард хүлээж авна, харин Дорнодын замыг энэ онд бүрэн дуусгаж амжихааргүй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээлсэн.

өа

“ДЦС-IV”-ийн 100 МВт-ын өргөтгөлийг 11 дүгээр сарын 15 гэхэд ашиглалтад оруулна. 300 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын эхний зуухыг 11 дүгээр сард багтаан ажиллагаанд жигдрүүлнэ гэж салбар хариуцсан яам амлалаа. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 6 дугаар сард ашиглалтад оруулсны дээр энэ томоохон хоёр бүтээн байгуулалтыг удахгүй ашиглалтад оруулах нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй шинэчлэл болж байгаа юм.

өа

ЭЗХЯ, Хөгжлийн банк зарим ажлыг саатааж удаашруулж байна. 888 төслийн санхүүжилтэд зориулж гаргасан 275 тэрбум төгрөгийн 150 тэрбум нь банкуудад “хэвтэж” байгаа нь ажлын хурдыг нь харуулах үзүүлэлт гэж Засгийн газрын тэргүүн шүүмжиллээ. Иймд зээлийн санхүүжилтийг үйлдвэрлэгчдэд олголгүй чирэгдүүлж байгаа банкуудад хариуцлага тооцож ажиллахыг даалгалаа. Түүнчлэн, Засгийн газраас жилийн өмнө баталсан Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийг муу хэрэгжүүлж байна, ажлын явцаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай гэсэн үүргийг Ерөнхий сайд БОНХЯ-нд өгсөн юм.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hariutslaga tootsno gedeg hudal vgeer hedii boltol oorsdiinhoo aldaag tsairuulhiin bol doo zailuul
2014-09-02
өөөө. заза:
барилгын материалын үйлдвэрлэлийн зээл нь батлагдаад олгогдоогүй ш дээ. угаасаа зээл өгөх бонд ын хөрөнгө дууссан юм гээ биз дээ? хэн нь ямар суга цавиараа гулгуулчихсан юм байгаа юм....
2014-09-01
н.алтанхуягт:
наад мөнгө чмнь байхгүй ш дээ. аль хэдүйн өндөр хүүтэй арилжааны зээл болоод гараад дуусцан. та дэндүү удаан бас хэтэрхий орой санахийн. чааваас гэе
2014-08-30
unicom:
дэлхийн төгсгөл удахгүй ирж байна. дэлгэрэнгүйг дараах монгол тайлбартай видеоноос үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=2kaurk1h20u&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-08-30
irgen:
zoljargaliin hevlesen 150 terbum tugrugiig zah zeeld niiluulehgui baigaa ariljaani bankuudad bayarlaj baina.
2014-08-30