Хөвсгөлийн байгалийн цогцолборт 3 сая ам.долларын тусламж олгоно

img

Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөлийн байгалийн цогцолбор газар, түүний орчны бүст үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлэх талаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга, Хатгал тосгоны Захирагч болон нутгийн иргэдтэй уулзжээ.

с

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчны төлөв байдлыг сайжруулах, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх,эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтэц бий болно. Мөн экологид ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээг төрийн дэмжлэг,зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдааг хангасан ногоон хөгжлийн загвар бий болгох юм байна.

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
za daa ter ikh mungiig ni irgediin khatuu khyanaltgui bolch saihan idne dee deedtsuul maani. er ni gadaadynhan teneg l bish baimaar yum, manaid ugsgn munguniihee araas hyanalt gej hatuuhan tootsohgui bolchdee..,
2014-08-31
ergen:
ene mongoniihoo baga ch gesen % g sudalgaanii baingiiin tseg baiguulahad zartsuulaasai.
2014-08-29