Үс засуулвал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 30. Бямба гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 5. Санчир гараг. Салхины эх одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
ө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ