Түргэний машинаа Германд захиалгаар хийлгэжээ
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн үйл явдал өчигдөр болжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг хүлээн авсан байна. ХБНГУ-д захиалан хийлгэсэн энэхүү автомашин нь говийн бүсэд байгаль цаг уурын ямар ч нөхцөлд туулах чадвартай, замдаа өвчтөнд шаардлагатай тусламжийн үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аж.
ө
Орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр гурван автомашин нийлүүлж байгаа бөгөөд аймгийн БОЭТ, Ноён, Цогтцэций сумын сум дундын эмнэлэгт ашиглаж, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ