Сүхбаатар дүүргийн хороод ХЗХ байгуулжээ

img

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн хороодод хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж эхэлжээ. Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хороо тус бүр иргэдээ хамруулан хуралдаж хадгаламж зээлийн хоршоог байгуулах бөгөө ингэснээр иргэд өөрсдөө бичил зээлд хамрагдах, өөрсдийгөө чадавхжуулах сургалтад хамрагдах, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, шинээр жижиг бизнес эрхлэх боломж бүрдэх аж.

а

Эхний ээлжинд дүүргийн есдүгээр хороо “Ногоон нуурын хөршүүд”, 19 дүгээр хороо “Өрнөн дэвжих”, 20 дугаар хороо “Богд гэгээний хишигтэн” гэсэн нэртэйгээр хоршоогоо байгуулан бусад хороод энэ сардаа багтаан хадгаламж зээлийн хоршоогоо байгуулахаар болжээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ