Өнөөдөр өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа

img

Нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ тогтоол гаргаж, 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулсан билээ. Нийт 14 гаруй иргэн газар өмчлөх эрхтэй болсон. Тэд харьяа дүүргийнхээ газрын албанд 10 хоногийн хугацаанд багтаж, өргөдлөө өгөх учиртай. Тэгвэл өргөдөл хүлээж авах эцсийн өдөр нь өнөөдөр аж. Өнөөдөртөө багтааж, дүүргийнхээ газрын алба хэлтэст өргөдлөө өгөхгүй бол газар өмчлөх эрхгүй болно гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна.

өбө

СХД-ийн Соёондын аманд сонгогдсон иргэд тус дүүргийн 62-р сургууль, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд Хан-Уулын Соёлын ордонд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд Чулуун овоонд байрлах иргэний танхимд, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт очиж өргөдлөө өгнө. Харин Улаанбаатар хотын төвд амьдардаг боловч Багануур дүүргийн байршилд сонгогдсон иргэд ХУД-ийн соёлын ордон, Багахангай дүүргийн байршилд сонгогдсон иргэд БЗД-ийн иргэний танхимд тус өргөдлөө өгөх боломжтой юм байна.

а

Сонгогдсон иргэд харъяа дүүрэгтээ өргөдлөө өгөх гэж очихдоо иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний эх хувь, нотариатаар батлуулсан хуулбарын хамт авч очин, баталгаажуулалт хийлгэнэ.

б

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

margad:
1-2 -хон хоногийн өмнө хариу нь ирж байгаа юм чинь яаж амжих вэ. тэгээд хөдөө гадаа явсан хүн энэ бага хугацаанд амжих уу.ерөөсөө ямар нэгэн аргаар газар олгохгүй байх арга саам хайж байгаа юм байна д.
2014-08-31
haha:
10 honog buglurluu yu.
2014-08-31
tsahim horwoo:
materialiig shuudangaar avch suraacheee... buglurul dund ii*e tii*e gej chiregdel uchruuldagaa boliochee... shuud l umchluh erhgyi ntr geed hychirhiilchihiimaa... yaasan ch tsoohon honog ugdugiin..yaasan ch shuurhai ard tymenteim..bazarvaani..
2014-08-30
зочин:
хүндэтгэн үзэх шалтгаанаар өргөдлөө хугацаанд нь өгч амжаагүй бол газаргүй гэсэн үг үү? түшмэлүүдээ? учраа мэдэхгүй ядуус их байна шүү цаана чинь
2014-08-30