Хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалъя
Даваа гаригаас хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургуулиуд хичээллэдэг намар, өвөл, хаврын улиралд сурагчид зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг гэсэн холбогдох байгууллагаас гаргасан судалгаа бий. Шинэ сурагчдыг эцэг, эхчүүд хүүхдээ эхний долоо хоног хичээл сургуульд нь хүргэж өгөөд, түүнээс хойш харгалзах хүнгүйгээр хичээл сургуульд явуулдаг нь хүүхдийг осолд өртөх гол шалтгаан болгодог гэж нийслэлийн Замын цагдаагийн газраас анхааруулав.
р
Улсын хэмжээнд 2012-2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн 1218 осол бүртгэгдсэний дотор хүүхэд өртсөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Уг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд зургаан пунктээр буюу 14.0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн 81.0 хувь буюу 30 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос болж амь насаа алдсан байхад нийслэлд долоон хүүхэд амь насаа алдсан байна.
х
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг үзүүлэлтээс харахад нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртсөн байхад орон нутагт осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь тээврийн хэрэгслээр зорчиж явжээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийг болзошгүй зам тээврийн осол өртөхөөс урьдчилан сэргийлж, сургууль, цэцэрлэгт нь заавал хүргэж өгч, орой тарахад нь авах, орон нутгийн замд хүүхдийг зөв тээвэрлэх зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ