Үсээ засуулбал өнгө зүс сайжирна
Аргын тооллын 8 сарын 31, Ням гараг. Билгийн тооллын 6. Хонгорцог одтой хөх нохой өдөр. Өдрийн наран 06 цаг 16 минутад мандаж, орой 19 цаг 40 минутад шингэнэ.
өа
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
бө
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ