Эрдмийн баярт оролцоно
Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТР-ээр хичээл заадаг уламжлалтай. Харин УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог билээ.
өа
Энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцох бөгөөд тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт, даваа гаригийн 09.00 цагт Эрдмийн өргөөндөө болох юм.
өа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 08:20 цагт Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ