Гахай өдөр
Аргын тооллын 2014.9.1, Даваа гариг, билгийн тооллын 7, онгоц одтой хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 06 цаг 17 минутад мандаж, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
а
Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ