Лондонгийн Хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг дахин сунгана
Монголын Хөрөнгийн бирж 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Ингэж олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандарт, практикийг нэвтрүүлэн, Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний бирж болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллажээ. Тэгвэл энэхүү гэрээг дахин сунгахаар болжээ. Энэ сарын 9-ний өдөр Лондон хотод болох “Монголын хөрөнгийн зах зээл” арга хэмжээний үеэр хоёр тал өмнө нь эхлүүлсэн стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээг байгуулах аж. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжийн дагуу энэ гэрээнд Сангийн сайд Ч. Улаан болон “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нар гарын үсэг зурах юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ