Хүний наймаанд гаршсан эцэг хүү хоёр баригджээ

img

Английн  Манчестер хотын улаан дэнлүүний гудамжийг хэн бүхэн мэдэх байхаа. Эцэг хүү Мариус Яану болон Богдан Яану нар нэгэн хууль бус бизнес  хийдэг байжээ.  Тэд   2006 онд Румыниас Англид ирж амьдарчээ. Тэр цагаас хойш энэ хоёр  сэтгэцийн өвчтэй залуухан охидыг Румыниас Англид авчирч өөрсдийн эзэмшлийн массажны газар биеийг нь үнэлүүлдэг байжээ. Охид хүчээр биеэ үнэлдэг байснаа байцаалтан дээр мэдүүлсэн байна. Охидын хэлж байгаагаар тэд Англи руу анх бүлэг хүмүүстээ ирсэн. Зорьсон газраа очсоны дараа тэд охидоос их хэмжээний мөнгө нэхсэн. Төлж чадахгүй бол биеэ үнэлж төлөхийг шаардсан юм байна. Энэ бол Англид биеэ үнэлж байгаа Румынь охидын төрж өссөн жижиг тосгон. Гэмт этгээдүүд охидод ажлын байр, сайхан амьдрал амлан Англи руу аваачдаг. Мөрдөн байцаагч Майк Сандерсон хүний наймааны хэргийг удаан хугацаанд мөрджээ. Түүнийхээр бол  Мариус болон Богдан эцэг хүү хоёр  Румыний аль болох царай зүс сайтай охидыг авч явдаг байсан байна. Тэрээр хэлэхдээ “Эцэг хүү хоёр  царай зүс сайтай охидыг шилж авахаас гадна аваачсан хойноо өөрсдөө хүчирхийлж бэлгийн дарамтанд байлгадаг” гэжээ. Цагдаагийнхны хэлж байгаагаар  Мариус болон Богдан нар Шангрила массажны газартаа  5 охиныг өдөрт 12 цаг тогтмол ажиллуулж  сардаа 20 мянга гаруй долларын ашиг болдог байсан гэсэн тооцоо гаргажээ. Охидын нэгийг  гитараар зодсон, өөр нэг охиныг эсэргүүцсэний төлөө хоолойд нь хутга тулгасан зэрэг баримт олдсон байна.

Гэмт этгээдүүд одоо Английн шоронд байгаа бөгөөд шүүх хурлаа хүлээж байна. Охидоос ирэх нэмэлт баримт материалуудыг мөн яллагчид нь хүлээж байгаа юм байна. Хүмүүсээс авсан мэдээллийн дагуу мөрдөн байцаагчид гэмт этгээдүүдийг мөшгиж эхэлсэн бөгөөд утсыг нь нууцаар чагнажээ. Мариус охидод мөнгө өгч гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзахыг гуйж ээжтэйгээ ярьсан бичлэгийг яллагчид баримтжуулж чаджээ. Мариус утсаар ярихдаа “Ээж наад охидууддаа 300 доллар өгөе гэж хэлээд гэртээ байлгаж бай тэхүү. Би Даваа гариг гэхэд мөнгө болон бусад бүх асуудлыг шийдэе” гэж ярьсан нь бичигджээ. Хүчээр биеэ үнэлж байсан охидын нэгний ээж охиноо тийм ажил хийж байна гэдгийг огт мэдээгүй байжээ. Тэрээр хэлэхдээ “Миний охин цаг үргэлж Англид Мариустай хамт байна. Санаа зоволтгүй бүх юм сайхан байгаа гэдэг байсан. Мариустай хамт байсан болохоор өөр юм хэлж чаддаггүй байсан юм байна” гэжээ. Яллагчдын хэлж байгаагаар Мариус Богдан эцэг хүү  хоёр,  хүний наймааг гэр бүлийн бизнес маягаар гарамгай эзэмшсэн  байжээ. Румынь гэлтгүй бусад зүүн Европын орнуудаас царай зүс сайтай охидыг гоё сайхан ажил, амьдрал амлан хүний наймааны золиос болгох гэмт хэрэг ихэсч байна гэж Английн хууль хяналтынхан анхааруулж байна. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ