Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоно

img

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг энэ сарын таван буюу ирэх баасан гаригаас хүлээн авахаар болжээ. Ингэхдээ хоёр долоо хоногийн хугацаанд багтаан, 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд өргөдлийг хүлээн авах аж. Иргэд өргөдлөө нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордны 406 тоотод нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай. Бүрдүүлэх материалын жагсаалт болон өргөдлийн маягтуудыг Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын www.baigal.ub.gov.mn цахим хуудсаас авах боломжтой. Мөн  11-318003 дугаараас лавлаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ