Болгарын Благоевград мужид Монголын консулын газар нээгдэв

img

Бүгд Найрамдах Болгар Улсын Благоевград мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ. Тус мужид суух Өргөмжит консулаар Эдийн засгийн ухааны доктор, БАЛКАН Консалт компанийн тэргүүн Пенчо Иванкин томилогдсон байна. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад харилцааны яамны Ази, Австрали, Номхон далайн газрын захирал Ангел Обецов, Өргөмжит консул Пенчо Иванкин нар үг хэлж, Өргөмжит консулд түүний патент, тамгыг гардуулан өгч, ажлын өндөр амжилт хүсчээ.

ө

Өргөмжит консул Пенчо Иванкин нь Болгар Улсын Благоевград мужид ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тус мужид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол-Болгар хоорондын  бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг Болгар Улсад сурталчлах ажилд  өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ