Хонхон дуутай хичээлийн шинэ жил эхэллээ
Өнөөдөр хот, хөдөөгүй хүүхэд багачууд, оюутан залуусын инээд хөөр цалгисан баярт өдөр. Сургууль, цэцэрлэгийн гадна хонхны дуу цангинаж, аав ээжийнхээ гараас хөтөлсөн дүү нар баглаа цэцгээ барьсаар цэцэрлэг сургуульдаа ирж, оюутан залуус эх орондоо хэрэгтэй хүн болон төлөвшихөөр эрдмийн их далайдаа гарч байна.
__
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Тодруулбал, төрийн болон төрийн бус өмчийн 1112 цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад буюу 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах аж.
Ерөнхий боловсролын сургуульд 500 орчим мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 60000 гаруй сурагч шинээр элсэн суралцах юм байна.
_
Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 орчим их, дээд сургуульд 180 гаруй мянган оюутан суралцах ажээ.
_
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ