
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 11 дүгээр сарын байдлаар 1860.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар өслөө. Энэ өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1 хувиас 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус салбарын нийт үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:
• нүүрс олборлолт (23.8%)
• газрын тос, шатдаг хий олборлолт (12.1%)
• бусад ашигт малтмал олборлолт (-10.7%)
боловсруулах аж үйлдвэрийн салбарт:
• төмрийн үйлдвэрлэл (-12.7%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл буурч,
• кокс шингэн болон цацраг идэвхт түлш, түлш үйлдвэрлэл (38.9%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл өссөн байна.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
Экспортын гол нэрийн бараа

Энэ оны 11 дүгээр сард аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний 70.5 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрт, 21.5 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 8 хувь нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт ногдож байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүн 2011 оны 11 сард 3348.8 тэрбум төгрөг болсны 2778.3 тэрбум төгрөг буюу 83 хувийг, боловсруулах аж үйлдвэрийн борлуулсан бүтээгдэхүүн 1373.2 тэрбум төгрөг болсны 435.4 тэрбум төгрөг буюу 31.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ