Монголын армийн хувцас, хэрэглэлийг хийдэг компанид зочилжээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Туркт ажиллах үеэрээ Анкара хот дахь цэргийн гутал, хэрэглэлийн YDS компанид зочилж, Монголын цэргүүдэд зориулан хийж буй гутал, үүргэвч, агсамж, нүдний шил зэрэг бүтээгдэхүүний загварыг үзэж, сонирхжээ. Тус компанийн ерөнхий захирал Ведат Якуполу үйлдвэрийнхээ үйл ажиллагааныхаа талаар ярьж, Монголын армид зориулсан гутал, хэрэглэлийг сайн чанартай хийж буйгаа үзүүлж танилцуулсан байна. Мөн тэд арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ. БНТУ-ын Засгийн газар манай улсын зэвсэгт хүчинд жил бүр нэг сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа бөгөөд уг хөрөнгийг цэргийн гутал, хэрэглэл авахад зориулж байгаа юм. YDS компани 2011 оноос манай цэргийн албан хаагчдад гутал, хэрэглэл нийлүүлж эхэлжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ