В.Путины машин
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын гурванд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлалын товоос өөр мэдээллийг нууцалж байгаа ч тэрбээр Монголд зургаан цаг саатаж, хэд хэдэн хэлэлцээрийг хийх гэнэ. Тухайлбал дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээрийг эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Мөн айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар яригдах бололтой.
р
Дашрамд сонирхуулахад хойд хөршийн төрийн тэргүүний машиныг тээвэрлэсэн онгоц өчигдөр Улаанбаатарт газардсан гэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ