Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл заалаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

5

Энэ удаагийн хичээлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн  Д.Оюунцэцэг багштай 4-б  ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.

5

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Гэр” үлгэрээр сэдэвлэн сурагчдад бүтээлч, хамтач байхын үлгэр дуурайллыг сургамжлан, харилцан ярилцаж хичээлээ явууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жавж:
жавжилахаа больж ажилахаа бодмоор юмаа. наад жавьж зан чинь арай л хэрээс хэтэрлээ. ярьсанаар чинь болдог бид хөгжлөөрөө дэлхийд номер нэгд орлоо шүү.
2014-09-01
irgen:
zassss hudlaa snagdaad b dag um aa manai eronhiilogch
2014-09-01
zochin:
eronxiilogch mundag vridag shvv neeree bid xvvxdvvdiixee bolobsrold anxaarch zob xvn bolgon osgoj xvmvvjvvlex ni tom vvreg xariutslaga vm shvv eronxiilogchdoo bayrlalaa
2014-09-01
иргэн:
боловсрол бүтээлч байна гэж яадаг юм бол ? "монгол улсыг дампууруулсан нь" сэдвээр яривал дээр байж, гар бие оролсон тул.
2014-09-01