“Хүндэт иргэн” хоёроор нэмэгджээ

img

Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн сурагч Б.Дөлгөөн Залуучуудын зуны Олимпийн II наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Чөлөөт бөхийн 43 кг-ийн жинд мөнгөн медалийн эзэн болсон Б.Дөлгөөн, түүний  дасгалжуулагч Налайх дүүргийн БТСХ-ны мэргэжилтэн Д.Мөнхбаяр нарыг тус дүүргийн удирдлагууд Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд тосч, баяр хүргэжээ. Тэднийг дүүргийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, батламж, тэмдгийг гардуулан өгсөн байна. Тэд Налайх дүүргийн 34, 35 дахь “Хүндэт иргэн” болжээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ