Баянголчууд усан спорт сургалтын төвтэй боллоо
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3-4 дүгээр хорооллын эцэст байрлах 78 дугаар сургуулийн хашаанд хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан спорт сургалтын төв нээлтээ хийжээ. Тус төв нь 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ.
Өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн тус төвд 12-15 хүний суудалтай цайны газар, 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб, Триатлоны спортын клуб, Ус чанарын шинжилгээний лаборатори, Эрүүл ахуй, эмнэлгийн яаралтай тусламжийн бичил төв, Чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саун үйл ажиллагаагаа явуулах ажээ.
Одоогоор эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн алба, чадварлаг багш дасгалжуулагчдаас бүрдсэн сургалтын алба, захиргаа үйлчилгээний бусад 20 ажилтантайгаар ажиллаж эхэлсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ