5000 оюутан тангараг өргөлөө

img

Монголын оюутны холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

а

Энэхүү үйл ажиллагаанд улсын 12, хувийн 47 их дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжаанд элсэн орж буй 5000 гаруй оюутан оролцов. 2014-2015 оны хичээлийн жилийн эхний хонхыг  БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан болон ЭЕШ-нд хамгийн өндөр буюу 800 оноо авсан СЭЗДС-ийн элсэгч н.Амарзаяа нар цохиж, нийт оюутныг сурч, мэдэх их үйлсэд нь дуудлаа.

х

Шинээр их, дээд сургуульд элсэж буй оюутнуудын төлөөлөл 5000 гаруй суралцагч эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулна гэдгээ тангараглав.

а

Мөн энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй АШУҮИС, МУБИС, ХААИС, “Сити” дээд сургууль, “Этүгэн” дээд сургуулиудад БШУЯ-аас талархал гардуулсан юм. Мөн Төрийн банк сугалаагаар тодорсон азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон азтай суралцагчдад гарын бэлгээ гардууллаа.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
инээдтэй юм хийж бхийм даа.
2014-09-02
huntai:
ene balai tangarar mangarag gedeg show hezee bolih ve? ene bol uruudahii shinj shuu
2014-09-02