Галт зэвсгийн зөвшөөрлийг Лицензийн төв олгоно

img

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан Лицензийн төв шинэ байрандаа үйл ажиллагаагаа эхлүүллээ. Цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлийг нэг дор төвлөрүүлэн олгох тус төв Мэргэжил хяналт, Зөвшөөрөл хяналтын гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж буй юм.

ө Мэргэжил хяналтын хэсэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг хариуцан ажиллах юм байна. Харин зөвшөөрөл хяналтын хэсэг нь галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл,  химийн хорт болон аюултай бодисын эргэлтэнд хяналт тавина. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам", бусад холбогдох журам стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг чиглэлтэйгээр байгуулагджээ.

б

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ