Ноолуурыг торготой өнгө хоршуулна

img

Тайландын нэхмэлийн институт, Монголын ноос ноолуурын үйлдвэрүүд хамтран шинэ брэнд бүтээгдэхүүн гаргахаар болжээ. “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” туршлага судлах зорилгоор өнгөрсөн онд холбогдох мэргэжилтнүүд Тайландад ажиллажээ. Энэ үеэр Тайландын Нэхмэлийн институтээс тайланд торго, монгол ноолуурыг хольж, шинэ нэрийн бүтээгдэхүүн гаргах хүсэлтэйгээ уламжилсан аж.

бө

Энэ дагуу Тайландын төлөөлөгчид Монголд ирэхэд ноолуурын таван үйлдвэр торготой ноолууран бүтээгдэхүүнээрээ танилцуулга хийсэн байна. Харин манай талаас өнгөрсөн сарын сүүлээр ноос ноолуурын үйлдвэрийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсад энэ чиглэлийн сургалтад хамрагдан цаашид хэрхэн ажиллах чиглэлээ тогтохоор болжээ.

бө

Хэрвээ тус улсын нэхмэлийн институтитай хамтран торго, ноолуурын хольсон бүтээгдэхүүн гарган авах төсөл хэрэгжвэл Монголын ноолуур Европ төдийгүй Азийн зах зээлд ч шинэ брэнд гэсэн тодотгол авах юм гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ