Хүнд даацын машин замын стандарт мөрдөж байгаа эсэхийг шалгадаг болжээ
Зам дагаж хөгжил гэдэг. Тэр дундаа өргөн уудам тал нутагтай манай улсад хатуу хучилттай зам хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг билээ. Сүүлийн жилүүдэд аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил эрчимтэй хийгдэж байгаа ч орон нутгийн болон олон улсын чанартай замын насжилтын асуудал нилээдгүй яригдаж ирсэн. Орон нутгийн замын эвдрэл гэмтлийг тухайн аймгийн Авто зам, арчлалт хариуцсан байгууллага хариуцан засварладаг ч хангалттай сайн хийх хөрөнгө мөнгө,ихүн хүчний дутагдалтай байж ирсэн.
s
Тэгвэл Булган аймгийнхан өөрийн нутгаар дайран өнгөрч буй авто замын ашиглалтыг уртасгаж, замын эвдрэл гэмтэлд нөлөөлдөг гэгддэг том оврын автомашиныг зөвшөөрөгдсөн хэмжээгээр ачаа тээвэрлэсэн эсэхэд хяналт тавьж, пүүлдэг болжээ. Орон нутагт анх удаа хийгдсэн энэхүү “Зам тээврийн хяналтын төв”-ийг 200 гаруй сая төгрөгөөр босгосон ажээ. Энэ талаар Булган аймгийн Тээвэр, авто замын газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
s
-Зам тээврийн хяналтын төвийнхөө талаар танилцуулаач?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын зүгээс зам тээврийн хөдөлгөөн аюулгүй байдлыг хангах тодорхой ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд Булганаас Эрдэнэт хүрэх замд буюу аймгийн төвөөс 13 км-т “Зам тээврийн хяналтын төв” барьж байгуулаад байна. Энэхүү бүтээн байгуулалтыг аймгийн болон орон нутгийн авто замын хөрөнгө оруулалтаар санхүүжилт барьсан. 200 гаруй сая төгрөгөөр бүтсэн энэхүү төвд замын цагдаагийн албан хаагч болон авто тээврийн хяналтын улсын байцаагч, тээвэр зохицуулагч нар байрлаж хуваарийн дагуу ажиллах юм. хоёр давхар сэндвичин барилгад ажилтан албан хаагчид ажиллах боломжийг хангаж, дотор гадна иж бүрэн камертай, авто зам дээр мөн камер байршуулж өгсөн бөгөөд ашиглалтад орооод жил болж байна.
a
Шинээр орон нутгийн авто замын хөрөнгө оруулалтаар нэг тэнхлэгийн хяналтын пүү байрлуулаад нэг сар болж байна. Энэ пүү-г байршуулсанаар нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийг тавигдах стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих юм. Сүүлийн үед ачаа тээвэрлэгч төдийгүй, хүлээн авагч нар том оврын тээврийн хэрэгсэлээр ачаа тээвэрлэх сонирхол нэмэгдсэн. Гол нь ачааны даац хэтрүүлдэгээс эргээд энэ нь нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн ашиглалтын хугацааг богиносгож, үргүй зардал гаргах нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа богиносохоор улсын төсвөөс тодорхой хэмжээний зардал гаргаж засч янзлах нь татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байгаа гэсэн үг. Тиймээс ашиглалтын хугацааг уртсгах зорилготой ажлыг Булган аймгийн авто замын газраас санаачлан зохион байгуулж байна. Энэ пүү-г ашиглалтад оруулснаар Булган аймгаар дамжин өнгөрч байгаа гол төлөв том оврын хүнд даацын машиныг пүүлж стандарт хэрхэн мөрдөж байгааг шалгаж байна.
a
-Стандарт зөрчигдсөн тохиодолд ямар арга хэмжээ авч байна вэ?
-2 тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн жин 18 тонн байна, 6 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлийн жин 44 тонн байна гэж заасан байгаа. Гэтэл автозамаар зорчиж байгаа том оврын ачааны машинууд бодит байдал дээр 61-70 тонн, зарим тохиолдолд 90 тонн ачаа тээвэрлэж буй зөрчил дутагдал их байна. Зөрчил гаргасан жолоочид манай авто тээврийн улсын байцаагч хариуцлага тооцдог. Хариуцлага тооцоход нэг учир дутагдалтай асуудал бий. Шороо элс хайрга тээвэрлэж яваа тохиолдполд буулгаад пүүлээд тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой байдаг. Тэгтэл тэгж, зөөж буулгах боломжгүй гурил, буудай зэрэг ачаа байна. Авто тээврийн хуулийн дагуу даац хэтрүүлэн тээвэр хийсэн жолоочид 30 хүртэлх мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад аймгийн Засаг даргын захирамжаар хэтэрсэн тонн тутамд нь 5 мянган төгрөгний нэмэлт төлбөр авахаар захирамж гаргасан. Сая зам тээврийн сайдын тушаалаар манайд улсын байцаагчийн орон тоо нэмэгдсэн байгаа. Байцаагч ажиллбад эхлэхээр тогтмол хяналт тавигдаад Булган-Эрдэнэт чиглэлийн уцаашлаад Булган мөрөн чиглэлийн улсын чанартай автокамын ашиглалт сайжирна.
sa
Өдөрт дунджаар 580-800 хүртэл тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байгаагийн 30 орчим хувь нь ачаа тээврийн зориулалттай автомашин явж байгаа. Түүн дотроо портер мэтийн жижг ачааны автомашинуудыг хасаад том оврын даац хэтэрсэн тээврийн хэрэгсэл бол пүүлэх юм. Өнөөдөр даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлээс үүдэн авто замын ашиглалтын хугацаа богинослоо хэмээн хариуцлага тооцож байгаа. Энэ асуудлыг яаж илүү оновчтой болгох вэ гэхээр Авто замын тухай хууль, Замын хөдлөлгөөний тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлээр ачаа болон зорчигч тээвэрлэх дүрэм зэрэгт илүү тодорхой зааж өгөх хэрэгтэй. Эдгээр хууль, дүрмүүдэд холбогдох стандартыг мөрдөнө гэж байдгаас цаашид гарах эрсдлийн асуудлыг тусгаж өгөөгүй учраас ачаа тээвэрлэгч жолоооч нар, тээвэр эрхлэгч байгуулага, Тээвэр авто замын газар, Авто тээврийн улсын байцаагч нарын хооронд үл ойлголцол гардаг.
a
Үл ойлголцлоос үүдэн Булган аймаг л ганцхан ийм шаардлага тавьж байна, бусад аймаг ийм шаардлагатай тавьдаггүй гэж асуудал үүсдэг. Улсын хэмжээнд нийтийн эзэмшлийн замыг хамгаалах энэ ажлыг бүх аймгуудад нэгэн ижил хийдэг болчихвол орон нутгийн замын ашиглалт, чанар эдэлгээ илүү сайжирч, үр дүнтэй ажил болно.
-Зөрчил гаргасан жолоочийг торгосон авсан төлбөрийг юунд зарцуулж байна вэ?
-Энэ бас их эргэлзээтэй асуудал. Өмнө нь Авто тээврийн улсын байцаагчийн хурааж авсан мөнгө тухайн агенлтлагийн дансанд орооод тодорхой хувь нь эргэн ирж, бидний үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан. Харин одоо бол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дансанд орж дүгнэгддэг. Тээвэр хяналтын газарт зөвхөн зөрчил, тоо баримт л байгаа. Өнгөрсөн онд 12 сар гэхэд сая гаруй төгрөгийн торгууль тавигдсан. Тухайн сард л гэхэд энэ хэмжээний торгуудль төлсөн ганцхан байгууллага байсан. Тодруулбал, Монросцветмет нэгдлийн том оврын ачааны тээврийн хэрэгсүүлд “Эрдэнэт -Заамар”-ын хооронд даац хэтрүүлэн нүүрс ачиж, тээвэр хийсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн пүүгээр хэмжиж, гаргасан зөрчлийг арилгуулсан. Нөхөн төлбөрийн асуудал улсын хэмжээнд хэрэгжээд эхлэх юм бол даац хэтэрсэн тохиолдол бүрт нөхөн төлбөр авна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ