Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барьж эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас энэхүү хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд эдгээр цогцолбор сургуулийн нэг нь баригдаж эхлээд байгаа юм.
cf
"Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК хамтран гүйцэтгэж ирэх онд ашиглалтад өгөх уг бүтээн байгуулалтын талаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг дарга Г.Даваацэцэг, “Манайх 2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэдтэй. Хорооны нутаг дэвсгэр дээр 159 болон 175 дугаар цэцэрлэгүүдэд 2-5 насны хүүхдийн 300 орчим хүүхэд хамрагддаг. Энэ жил манай хороонд шинээр нэг цэцэрлэг, бас бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 300 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил зургадугаар сарын сүүлээр эхэлсэн.
vg
Одоо хоёр давхрын цутгалт дуусаад голын өрлөгийн ажил эхлээд явж байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр канад хийцийн 150 ортой цэцэрлэг баригдаж байна. Тэгэхээр ирэх жил хорооны хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болно. Харин сургуулийн хувьд манай хорооны мөн зэргэлдээх 15 дугаар хорооны хүүхдүүд 58 дугаар сургуульд сурдаг. Мэдээж ачаалал их учраас 58 дугаар сургууль нэг ангид 40 орчим хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэх зэргээр шийдэж байгаа. Бас орон тоо хүрэлцэхгүйн улмаас зарим нь энэ сургуульд хамрагдаж чаддаггүй.
vg
Харин шинээр баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орохоор ийм хүндрэл гарахгүй болно. Эдгээр цэцэрлэг, бага сургуулийн барилгын газрыг чөлөөлөх гэж бүтэн жил иргэдэдээ ухуулж таниулах ажлыг хийсэн. Өмчлөх эрхийн гэрчилгээгүй 22 айлын газрыг чөлөөлүүлсэн. Хамгийн сүүлийн гурван айлыг долдугаар сард барилгын ажил эхэлсэн байх үед албадан нүүлгэсэн” гэлээ.
zs
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ